logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Агаарын тээврийн салбарын орлого цар тахлын үеийн уналтаас эргэн өсөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 23 10:50
    301
    XI сард төмөр замын тээврийн салбарын орлого буурч, агаарын тээврийн орлого өсжээ

    2022 оны эхний 11 сард төмөр замын тээврийн салбарын орлого 7.8 хувиар буурсан бол агаарын тээврийн салбарын орлого 2.7 дахин нэмэгдсэн байна.

    Агаарын тээврийн салбарын орлого 446.4 тэрбум төгрөг болж өсөхөд тээсэн ачаа 2.3 дахин, зорчигч урсгал 9.2 дахин өссөн нь гол жин даржээ.

    Статистик мэдээллээр энэ оны I-XI сард агаарын тээврээр давхардсан тоогоор 850.7 мянган хүн зорчсон байна.

    Хэдий тийм боловч 2022 онд COVID-19 болон ОХУ Украины дайны нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хийгддэг нислэг 130 мянгаас 60 мянга болтлоо буурснаар навигацын орлого 80 тэрбум төгрөг болж буураад байгааг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан мэдээлж байв.

    2022 онд Улаанбаатар-Берлиний чиглэлийг бүрэн зогсоосон бол ОХУ Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байгаа юм. Улаанбаатар-Истанбул чиглэлийн хувьд энэ оны хоёрдугаар сараас суудал дүүргэлт 80 хувьтай болсон тул алдагдалгүй байгааг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдээлж байлаа.

    23-3.JPG

    Харин төмөр замын тээврийн салбарын орлого 670.2 тэрбум төгрөг болж буурахад ачаа тээврийн хэмжээ 15.2 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн бол зорчигч тээврийн урсгал 9.2 дахин өсжээ. Тухайлбал: энэ оны I-XI сард төмөр замаар давхардсан тоогоор 2.26 сая хүн зорчсон нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр дүн болж байна.

    23-4.JPG

    Тээвэрлэсэн ачааны хэмжээ 24.8 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар буурчээ. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ энэ онд эрс өссөн ч төмөр замын ачаа эргэлт буурсан байна.

    Cэтгэгдэл бичих