logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Төмрийн хүдэр, баяжмалыг дуудлага худалдааны системээр арилжиж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 15 12:00
    537

    Зургийг: С.Батсайхан

    УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, зургаадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна

    Есдүгээр сарын 15-наас буюу энэ баасан гарагаас эхлэн төмрийн хүдэр, баяжмалыг Монголын Хөрөнгийн бирж дээрх дуудлага худалдааны системээр арилжиж эхэлж байна.

    “Монголросцветмет ТӨҮГ” болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн нийт 78.8 мянган тонн төмрийн баяжмалыг гурван удаагийн арилжаагаар арилжих товтой байгаа аж. Дуудах доод үнийн хувьд 58 хувийн агууламжтай баяжмал 56 ам.доллар, 65 хувийн агууламжтай төмрийн баяжмал 90-93 ам.доллар байна.

    Үүний дараа мөнгө, зэсийг биржээр арилжихаар бэлтгэж байгааг Засгийн газар мэдэгдэж байсан юм. Биржээр арилжаалсан ашигт малтмалыг хилээр тусгай гарцаар гаргадаг болох ажээ.

    УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, зургаадугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм.  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна. 

    Cэтгэгдэл бичих