logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улс он гарсаар 39 сая тонн нүүрс экспортлоод байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 23 09:35
    526

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улс VIII/11-17-ны өдрүүдэд 1.6 сая тонн нүүрс экспортлов

    Наймдугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Ганцмод боомтоор Монголын нүүрс тээврийн 1236 автомашин нэвтэрсэн нь 2023 он гарсаар дээд түвшин болсныг “SXCoal” мэдээллээ. Наймдугаар сар гарсаар тус боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 1089 автомашин гарч байсан нь энэ оны бусад сартай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

    Түүнчлэн наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд 12 мянга 474 автомашин, 1134 AGV, 841 чингэлгээр нүүрс экспортолсон байна. Дээрх хугацаанд 1.6 сая тонн нүүрс, 2023 он гарсаар нийт 39 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өслөө. Сангийн яам энэ онд 50 сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд гүйцэтгэл 78 хувьтай байна.

    Даваа гарагийн байдлаар БНХАУ-ын Ганцмод боомтод Монголын тавдугаар ангиллын түүхий нүүрсний үнэ тонн нь 1280-1300 юань болоод байгаа аж.

    Үүнээс гадна БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд болсон осолтой холбоотойгоор нүүрсний дотоод нийлүүлэлт саарсан ч үнэ нь үргэлжлэн унах магадлал өндөр байгааг “SXCoal” мэдээллээ. Коксжих нүүрсний олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужийн уурхайд наймдугаар сарын 10, 18-ны өдрүүдэд болсон ослын улмаас тус бүс нутагт нийлүүлэлт буурсан байна.

    Коксын зах зээлд уналт ажиглагдсанаар коксжуулах үйлдвэрүүд  нүүрсний нөөцөө нэмэгдүүлэх талд болгоомжтой хандаж байгаа нь үүнд нөлөөлж байна. Нүүрсний бага нөөцтэй коксжуулах үйлдвэрүүдийн хувьд коксжих нүүрсний худалдан авалт үргэлжилсээр байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих