logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    SXCoal: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын анхны нүүрс тээвэрлэлт хийлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 15:23
    565
    II/06-нд “Тавантолгой” компани Мандал боомтоор төмөр зам, авто зам хослуулан 609.6 тонн нүүрс экспортолжээ

    Хоёрдугаар сарын зургааны өдөр “Тавантолгой” компани БНХАУ-ын Мандал боомтоор төмөр зам, авто зам хослуулан нийт 609.6 тонн нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийж, экспортолсныг “SXCoal” мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг байгуулснаас хойших анхны ачаа тээвэр болж байна.

    Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор нэмэгдэнэ Монгол Улсын Засгийн газар мэдэгдэж байсан юм.

    Гаалийн бүрдүүлэлтийн чадамжийг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын талын орон нутгийн удирдлага Мандал-Бугат зэрэг төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжсэнийг тодотголоо.

    262.69 км урттай Мандал-Бугат чиглэлийн төмөр замыг 2022 оны дөрөвдүгээр сард албан ёсоор байгуулж дууссан юм. 

    Cэтгэгдэл бичих