logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөх магадлал хэвээр байгааг томоохон фирмүүд анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 23 10:00
    260

    Зургийг: Ben Kilb/Bloomberg

    Ойрх Дорнодын хямрал Европт эрчим хүчний үнийг өсгөх эрсдэл дагуулж байна

    Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөж болсон байх гэсэн хөрөнгө оруулагчдын таамаг буруу гэж Европын зарим томоохон хөрөнгийн менежерүүд үзэж байна. Харин эсрэгээрээ Европын Төв банк бодлогын хүүг цаашид дахин өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа аж. Тухайлбал: эрчим хүчний импортоос хараат байдаг тус бүс нутгийн хувьд Ойрх Дорнодын хямрал хурцадсаар байвал зах зээлд үнэ өсөж, бодлогыг хүүг чангатгах эрсдэл улам нэмэгдсээр байх болно гэж  1.6 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг “Legal & General Investment Management” болон “Vanguard Asset Management” зэрэг нөлөө бүхий хөрөнгө оруулалтын фирмүүд анхаарууллаа.

    Зах зээлд гарч буй хөдөлгөөнүүд Европын Төв банк мөнгөний бодлогын дараагийн  хурлаараа бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх магадлал 10 хувьтай байгааг илтгэж байгааг тодотгосон байна. Харин АНУ-ын тухайд Холбооны Нөөцийн банкны спов хэлцлээс харахад бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх магадлал 40 хувьтай байна гэж дүгнэжээ.

    Тиймээс Европын Төв банк эрчим хүчний үнийн эрчимжилт эдийн засагт хэрхэн хүчтэй нөлөөлөхөөр байгааг нарийн тооцоолох сорилттой тулгарч байна.

    Аравдугаар сарын долоонд “Хамас” бүлэглэл Израил руу довтолсноос хойш брент  төрлийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өслөө.  Үүний зэрэгцээ тээврийн гол суваг болох Панамын сувгийн саатал,  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байгаа нь Европын инфляцыг өдөөх томоохон хүчин зүйлсийн нэг болж байна.

    Cэтгэгдэл бичих