logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    В.Путины 20 гаруй жилийн засаглалд урьд өмнө тохиогоогүй том заналхийлэл учрав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 26 10:46
    988

    Зургийг: Gavriil Grigorov/SPUTNIK/AFP/Getty Images

    Зэвсэгт бослогын дараах улс төрийн үр дагавар юу байх нь АНУ, Европын эрх баригчдын тархийг гашилгаж байна.

    Владимир Путины 20 гаруй жилийн засаглалд хамгийн том заналхийллийг авчирсан зэвсэгт бослого эхэлсэн шигээ гэнэт дууссаны дараа Орос оронд ер бусын нам гүм байдал ноёрхож байна. Хувийн зэвсэгт хүчний "Вагнер" группын удирдагч Евгений Пригожин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн зуучилсан тохиролцооны дагуу Москваг чиглэсэн цэргүүдийнхээ давшилтыг зогсоож, аливаа ял шийтгэл амсалгүйгээр бослогыг дуусгахаар болсон юм.

    Эгзэгтэй байдал өндөрлөснөөс хойш В.Путин ч, Е.Пригожин ч олны өмнө гараагүй хэвээр байна. Дараалж, даамжирсан энэхүү гэнэтийн үйл явдлууд нь В.Путины дийлдэшгүй удирдагч гэсэн нэр хүндэд сэв суулгасны зэрэгцээ бослогын дараах улс төрийн үр дагавар юу байх нь АНУ, Европын эрх баригчдын тархийг гашилгах болов.

    Үйл явдлын эргэн тойронд юу болсныг багцалбал:

    - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус бослого нь ОХУ-ын удирдагчид “шууд сорилт” болсны зэрэгцээ Украинд дайны талбарын давуу байдал авчирсныг онцлов.

    - АНУ-ын тагнуулын агентлагууд Пригожин эрс арга хэмжээ авахаар бэлтгэж буй тухай мэдээллийг эрх баригчдад лхагва гарагт дамжуулжээ.

    - БНХАУ-ын зүгээс ОХУ-ын үндэсний тогтвортой байдлаа хангах арга хэмжээг дэмжихээ илэрхийлэв.

    - Даваа гарагт Москвагийн хөрөнгийн биржийн арилжаа хэвийн үргэлжлэхийг ОХУ-ын Төв банк мэдээлжээ.

    wagner ok.jpg

    Хувийн зэвсэгт хүчний "Вагнер" групп ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж, энэ сарын 24-ний бямба гарагт Москва хотыг зүглэсэн юм. Кремлийн эрх баригчид тус группийн тэргүүн Евгений Пригожинд Төрийн эсрэг зэвсэгт бослого зохион байгуулсан хэрэг тулгаж, В.Путин үүнийг эх орноосоо урвасан явдал гэж үзэхээ мэдэгдээд байв.

    "Вагнер"-ийн цуваа Москвад ойрхон тулж ирээд байх үед дээрх тохиролцоо хийгдсэнээр цэргүүд Украин дахь байршил руугаа буцаж, харин Е.Пригожин Беларусь улс руу дүрвэснийг мэдээлсэн.

    Энэ үйл явдлын дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цинь Ган бээжинд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзахдаа "Вагнер"-ийн бослоготой холбоотой үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулж, үндэсний тогтвортой байдлаа хангахаар зорьж буй ОХУ-ын арга хэмжээг дэмжихээ мэдэгдсэн байна.  Түүнчлэн БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Ил улс орныхоо дотоод нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэсэн ОХУ-ын ямар ч шийдвэрийг тууштай дэмжихээ мөн илэрхийлжээ.

    Cэтгэгдэл бичих