
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Ирэх 10 жилд генератив хиймэл оюун нь бүтээмжийг нэмэгдүүлснээр АНУ болон бусад олон томоохон эдийн засгуудын өсөлтөд эергээр нөлөөлнө гэж “Goldman Sachs” үзэж байна.
АНУ-ын жишээг харвал хиймэл оюун нь 2027 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 0.1 пунктийн эерэг нөлөө үзүүлэх бол 2034 онд 0.4 пунктийн эерэг нөлөө үзүүлэх тооцоог “Goldman Sachs” хийсэн байна. Ингэснээр 2027 оны өсөлтийг хоёр хувь, 2034 оныхыг 2.3 хувь болгож нэмэгдүүлжээ. Хэдий тийм боловч компаниудад хиймэл оюун ухаан нэвтрүүлэхэд цаг хугацаа шаардагдахаар байгааг тодотгов. Тиймээс нөлөө нь шууд илрэхэд олон жилийн хугацаа шаардагдана гэж тооцоолсон аж.
Харин Евро бүсэд хиймэл оюуны нөлөөгөөр 2028 оноос эхлэн 0.1 нэгж хувийн өсөлт гарах бөгөөд 2034 он гэхэд энэ хэмжээ 0.3 хувь болж нэмэгдэх төлөвтэй байна.