logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “SpaceX” дөрвөн сансрын нисгэгчийг олон улсын сансрын станц руу хөөргөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 22 17:20
    176

    Зургийг: Joe Raedle/Bloomberg

    “Ax-2” хэмээх хөлгийн багийг NASA-д ажиллаж байсан сансрын нисгэгч Пегги Витсон ахалж байна

    Ням гарагт “SpaceX” компанийн “Falcon 9” хөлгөөр дөрвөн сансрын нисэгч олон улсын сансрын станц руу хөөрлөө. Багийн бүрэлдэхүүнд Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч багтаж байгаа аж.

    Нислэгийг “Axiom Space” компанийн захиалгаар хийж байгаа. Тус компанид “SpaceX” дөрвөн удаа сансар руу хүн хөөргөх гэрээтэйгээс хоёр дахь нислэгийг ийнхүү үйлдлээ.

    “Axiom Space” ирээдүйд сансарт хувийн сансрын станцаа байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өөрийн станц руу нисгэгч хөөргөхдөө бэлдэж ийнхүү олон улсын сансрын станц руу нислэг үйлдэж байна. “Ax-2” хөлгийн багийг NASA-д ажиллаж байсан сансрын нисгэгч Пегги Витсон ахалж байгаа аж. Тэрбээр “Axiom Space”-ийн хүн тээвэрлэсэн сансрын нислэгийг хариуцан удирдах албан тушаалтай. Түүний багт Саудын Арабын хоёр  мэргэжилтэн байгаагийн нэг нь байлдааны онгоцны нисгэгч, нөгөө нь био-анагаахын эрдэмтэн юм. Мөн багийн гишүүнд авто уралдаан сонирхогч, шилэн кабелийн бизнесээр хөрөнгөжсөн Жон Шоффнер багтаж байгаа аж. 

    Багийнхан даваа гарагт Олон улсын сансрын станцад хүрч, станц дээр найм хоногийг өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байшгаа бөгөөд энэ хугацаанд 20 гаруй туршилт хийх юм байна. 

    Дараагийн буюу “Ax-3” нислэгийг ирэх 11 дүгээр сараас үйлдээхээр товложээ. Түүнчлэн “Axiom Space” анхны хүн оршин суух боломжтой сансрын модулийн загварыг боловсруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих