logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    III сард инфляц улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 06 09:35
    425
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гуравдугаар сард өмнөх сараас 1.0 хувиар өсжээ

    Инфляцын түвшин 2023 оны гуравдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа. Монголбанк энэ оны эхний хагаст инфляц нэг оронтой тоонд орно гэсэн хүлээлттэй байгаа ч үнийн өсөлтийн эрч ийнхүү хадгалагдлаа. Өөрөөр хэлбэл инфляц хоёрдугаар сард 12.2 хувьтай гарсан юм.

    Хэрэглээний  бараа,  үйлчилгээний  үнэ  гуравдугаар сард  өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна. Инфляцын  түвшин улсын хэмжээнд 12.2 хувь  гарсны 4.7 нэгж хувь нь буюу 38.5 хувь нь хүнсний  бараа,  ундаа, усны  бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

    INF-1.JPG

    Хэрэглээний  бараа,  үйлчилгээний  сагсанд багтдаг нийт 410 нэр  төрлийн  бараа,  үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал инфляцад эзлэх импортын барааны нөлөө харьцангуй буурч 42.6 хувь болжээ.

    Cэтгэгдэл бичих