logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    2022 онд “Түмэн шувуут” ХК-ийн борлуулалт 28 хувиар, цэвэр ашиг нь 4 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 13:40
    436
    “Түмэн шувуут” ХК өнгөрсөн оны эхний 3 улиралд өндөгний үйлдвэрлэлээ 15 хувиар нэмэгдүүлжээ

    Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг “Түмэн шувуут” хувьцаат компанийн орлого  2022 онд 28 хувиар өсөж, 46 тэрбум орчим төгрөг хүрлээ. Харин цэвэр ашиг нь дөрвөн хувиар өсөж, 7.1 тэрбум төгрөг болсон байна.

    Орлогын өсөлт сайн байсан ч цэвэр ашиг дөрвөн хувиар өсөхөд борлуулалтын өртөг нэмэгдэж 32.2 тэрбум төгрөг хүрсэн нь нөлөөлжээ. 2022 онд инфляцын түвшин тогтмол хоёр оронтой түвшинд хадгалагдсанаас үйлдвэрлэгчдийн өртөг нэмэгдэхэд нөлөөлж байсан аж.

    Тахианы импортоор авдаг тэжээлийн үнэ нэмэгдсэнээр өндөгний үнээ 2022 онд хоёр удаа нэмэх шаардлагатай болсныг тус компани 2022 оны 11 дүгээр сард мэдэгдэж байсан юм.

    7-10.JPG

    Түүнчлэн 2022 оны эхний гурван улирлыг өмнөх оны гурван улиралтай харьцуулахад өндөгний үйлдвэрлэлээ 15 орчим хувиар, есөн сая ширхгээр нэмэгдүүлснээ мөн тодотголоо. Борлуулалт, маркетингийн зардал 2.5 тэрбум төгрөг, ерөнхий ба удирдлагын зардал нь өсөж 2.7 тэрбум төгрөг хүрсэн байна.

    “Түмэн шувуут” компани 2021 оны цэвэр ашгийнхаа 30 хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тарааж байсан юм.

    Cэтгэгдэл бичих