logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Монгол Улсын гадаад өр оны эхний хагаст $33.8 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 15 09:50
    1174

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    Улсын гадаад өр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үес 792.9 сая ам.доллароор өсжээ

    Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг Сангийн яам мэдээлэв. Энэ нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Гадаад өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 92.1 сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

    2020 оны эхний хагас жилд 7.89 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан Засгийн газрын өрийн хэмжээ 2023 оны II улирлын эцсийн байдлаар найман тэрбум ам.доллар болж, 9.1 хувиар өссөн байна.

    Өрийг бүтцээр нь авч үзэхэд дотоодод гаргасан үнэт цаасны үлдэгдэл 22.5 хувиар өссөн бол гадаад өрнөөс мөн л үнэт цаас, зээлийн үлдэгдэл нэмэгдэж, өрийн баталгаа, барих-шилжүүлэх төрлийн концесс тус бүр 20-30 хувиар буурчээ.

    Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан юм. Мөн энэ оны эцсээр Хөгжлийн банк болон Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа бол 2024 онд хувийн хэвшлийн өр төлбөрүүд хүлээгдэж буйг салбарынхан онцолж байна.

    Cэтгэгдэл бичих