
Зургийг: Simon Wohlfahrt/Bloomberg
Францын уламжлалт нөлөөллийн бүс болох Нижер улс гэнэтийн байдлаар холбоогоо тасалсны дараа Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ураны бусад томоохон олборлогч улсуудад айлчлах гэж байна.
Тэрбээр Францыг цөмийн түлшээр хангадаг Казахстан болон Узбекистан улсад айлчилснаар эрчим хүчний аюулгүй байдлаа хангана гэж ойрын хоёр эх сурвалж нь мэдээллээ. Түүнчлэн ОХУ-ын шатах түлшнээс хамаарлаа бууруулж, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх нэг том алхам болохоор байна. Эх сурвалжийн мэдээлснээр Францын Ерөнхийлөгчийн айлчлал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын ОХУ-аас хамаарах хамаарлаас цаадхыг харахад нь нөлөөлөх хоёрдогч зорилготой аж.
Франц улсын хувьд энэ бүс нутагт аль хэдийн томоохон хөрөнгө оруулалтууд хийжээ. Тухайлбал: ирэх 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хүлээгдэж буй “Orano” компани нь уран олборлолтын чиглэлд Казахстанд “Kazatomprom” хамтарсан компани байгуулаад байгаа юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлалаар “Orano”-ийн үйл ажиллагааг Казахстанд өргөжүүлэх асуудал айлчлалын хэлэлцэх сэдэвт багтана гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Эмманэуль Макроны айлчлалын бүрэлдэхүүнд цөмийн эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Electricite de France”, “Assystem” зэрэг компанийн удирдлага багтаж байгаа аж.