
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани хөрөнгө оруулагчдаас 1.1 сая ам.доллар босгохоор болсон байна. 41.9 сая орчим нэгж хувьцаа тус бүрийг 0.027 ам.доллароор гаргахаар байгаа аж. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байна.
Нэгж хувьцааны үнэлгээ нь нэгдүгээр сарын 16-ны хаалтын ханш болох 0.029 ам.доллароос долоон хувиар хямд дүн болж байгаа юм.
Хөрөнгө оруулалтыг нэгдүгээр сарын 23-ны мягмар гарагт эцэслэж, 24-нд хувьцааны арилжааг эхлэхээр товложээ.
"Xanadu Mines" БНХАУ-ын “Zijin Mining Group” компанитай стратегийн түншлэл байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын долооны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар түншлэлийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн БНХАУ-ын зохицуулах байгууллагын зөвшөөрөл хүлээгдэж байгаа ажээ.