logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    АХБ: Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх интерактив үйл ажиллагаа шаардлагатай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 23 09:15
    361

    Зургийг: С.Батсайхан

    Цар тахлын дараах сэргэлтийг түргэвчилж, хувийн хэвшлийг бэхжүүлэх хэрэгтэй байгааг АХБ онцоллоо

    Монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэхэд интерактив үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж, санхүүжилт болон ажлын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэйг Азийн хөгжлийн банк (АХБ) зөвлөлөө.

    Нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид ажлын байрны 70 орчим хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймд цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх нь орлогын тэгш бус байдал, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.

    Хувийн хэвшлийг бэхжүүлэх, Covid-19-ийн дараах сэргэлтийг түргэвчлэх, нийгмийн дасан зохицох чадварыг сайжруулах Засгийн газрын санаачилгатай уялдуулах чухал ач холбогдолтойг Азийн хөгжлийн банк мөн тодотголоо.

    Азийн хөгжлийн банкнаас Covid-19 цар тахлын дараах бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн судалгааг Баянхошуу, Сэлбэ орчмын 276 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавх, хэрэгцээ, боломж, Covid-19 цар тахлын бизнест хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ. 

    Санхүүгийн болон санхүүгийн бус байдлыг үнэлэхэд судалгаанд оролцогчдын 95 хувь нь жилийн 50 сая төгрөг буюу 17 мянга 567 ам.долларын орлоготой байсан гэж тооцоолсон байна. Харин 14 хувь нь хуулийн этгээдээр бүртгүүлсэн, 57 хувь нь 10-аас доош ажилтантай, зургаан хувь нь 5-10 ажилтантай байжээ.

    Гэр хорооллын албан бус болон бичил аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесийн орлого нь өрхийн орлогын 80 гаруй хувийг эзэлж, амьжиргааны гол эх үүсвэр хэвээр байна. Иймд судалгаанд оролцогчдын 72 хувь нь бизнесээ хөгжүүлэхийн тулд сургалт, чадавхыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал: бизнес эрхлэгчдийн 80 хувь нь бизнесийн болон санхүүгийн ямар нэгэн сургалтад хамрагдаагүйг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулж байна. 

    Cэтгэгдэл бичих