logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “PetroChina”-ийн ашиг III улиралд 21 хувиар өсөж, $6.3 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 31 14:50
    129

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    “PetroChina” компани 2023 онд олборлолтоо 1.73 тэрбум баррель хүргэх зорилт тавиад байна

    БНХАУ-ын газрын тосны томоохон компанийн нэг “PetroChina”-ийн ашиг энэ оны III улиралд 6.3 тэрбум ам.доллар болж, 21 хувиар өслөө. Олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурч, БНХАУ-ын  эдийн засгийн сэргэлт тааруу байгаагаас үүдэн гарцаа нэмэгдүүлсэн нь гол нөлөө үзүүлжээ.

    Харин тус компанийн орлого 4.6 хувиар буурсан байна. Олон улсад брент төрлийн газрын тосны үнэ есдүгээр сар хүртэлх гурван сарын хугацаанд 25 гаруй хувиар өссөн ч 2022 оны мөн үеийнхээс дунджаар 12 орчим хувиар бага хэвээр байгаа юм.

    “PetroChina” компанийн газрын тос, байгалийн хийн олборлолтын хэмжээ өнгөрсөн онд 1.25 тэрбум баррелиар хэмжигдэж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар таван хувиар өсөж, 1.3 тэрбум баррель хүрчээ.

    Энэ нь тус компани 2023 онд олборлолтоо 1.73 тэрбум баррель хүргэх зорилт тавиад байгаатай нь холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих