logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын суурь инфляц 2 дахь сардаа дараалан 0.2 хувиар өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн бага дүн болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 11 13:45
    405

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр хадгалах магадлал нэмэгдэв

    АНУ-д хэрэглээний үнийн индексийн гол үзүүлэлт хоёр дахь сардаа дараалан маш бага хувиар буюу 0.2 хувийн өсөлттэй гарснаар Холбооны Нөөцийн банк эдийн засгийг уналтад оруулахгүйгээр инфляцыг хазаарлаж чадна гэсэн итгэл зах зээлд нэмэгдээд байна. 

    Хэлбэлзэл өндөртэй хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц өнгөрсөн сард зургаадугаар сарынхтай ижил 0.2 хувиар өссөн нь хоёр жил гаруйн хугацааны хамгийн бага дүнтэй өсөлт болохыг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо пүрэв гарагт гаргасан тайландаа мэдээлжээ.

    400973818.png

    Харин хүнс, эрчим хүчийг оруулж тооцсон үндсэн инфляц мөн адил сарын дүнгээр 0.2 хувийн өсөлттэй гарсан ч жилийн дүнгээр бага зэрэг эрчимжсэн байна.

    Инфляцыг бууруулах арга хэмжээний ахиц эдийн засгийн тогтвортой өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт аажмаар татарч байгаатай хосолсон нь Төв банк дахин мөнгөний бодлогоо зөөлрүүлэх алхам авч магадгүйг илтгэж байна. Бодлогын хүүг 22 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэсэн нь үнийн дарамтыг багасгахад нөлөөлсний зэрэгцээ эдийн засагчдын зайлшгүй гэж тооцоолж байсан эдийн засгийн уналтыг авчраагүй юм.

    Хэрэглээний үнийн индексийн сүүлийн дүн мэдээлэл нь Холбооны Нөөцийн банк ирэх сарын хурлаараа бодлогын хүүг өөрчлөлтгүй үлдээх магадлалыг нэмэгдүүлж байгаа ч инфляц тэдний зорилтот түвшнээс өндөр хэвээр байна.

    “Долоодугаар сарын хэрэглээний үнийн индексийг харвал суурь инфляц Төв банкны хоёр хувийн зорилтыг хангахуйц түвшинд дахин саарч байна. Иймд Холбооны Нөөцийн банк энэ он дуустал бодлогын хүүгээ хэвээр хадгална гэсэн төсөөлөлтэй байна” хэмээн “Bloomberg”-ийн шинжээч Анна Вонг, Стюарт Пол нар дүгнэжээ.

    Cэтгэгдэл бичих