logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Дубайд зарагдаж буй хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц $204 саяар үнэлэгджээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 14 16:50
    1224

    Зургийг: Luxhabitat Sotheby's International Realty

    “Гантиг ордон” гэгддэг тансаг сууцыг барихад ашигласан чулуунуудад л гэхэд ойролцоогоор 80-100 сая дирхам зарцуулсан байна

    750 сая дирхам буюу 204 сая ам.долларын үнэтэй, Версалийн ордныг санагдуулам тансаг харш өдгөө ид цойлж буй Дубайн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр үнэтэй орон сууцад тооцогдож байна.

    Байршил сайтайд тооцогддог “Эмиратын толгод” хэмээх бүсэд байрладаг тус харш 5500 м.кв талбайтай, унтлагын таван өрөөтэй аж. 372 м.кв талбайтай гол унтлагын өрөө нь л гэхэд ердийн байшингаас ч том хэмжээтэй. 

    unnamed (5).jpg

    Доод давхартаа хооллох болон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөнүүдтэй. Мөн 15 автомашины гаражтай, дотор болон гадна нь усан сан, шилэн бөмбөрцөг хэлбэртэй хоёр танхим, 70 мянган литр усны багтаамжтай аквариум, эрчим хүчний дэд станц, яаралтай тусламжийн өрөөнүүдтэй юм байна.

    “Гантиг ордон” гэгддэг энэхүү тансаг сууцыг барихад ашигласан чулуунуудад л гэхэд ойролцоогоор 80-100 сая дирхам зарцуулжээ.

    unnamed (4).jpg

    Түүнчлэн харшийг одоогийн эзэмшигчийнх нь 400 орчим урлагийн бүтээлийн хувийн цуглуулга чимж байгаагийн дийлэнх XIX-XX зуунд хамаарах уран баримал, уран зургууд байгаа аж. Харин худалдахдаа урлагийн бүтээлүүд болон тавилгуудыг багтаах эсэх дээр эзэмшигч нь тохиролцоо хийх юм байна. 

    Тухайн харшийг “Sotheby’s International Realty”-ийн үл хөдлөх хөрөнгийн охин компани "Luxhabitat" худалдаж байгаа аж.

    Энэхүү харшийн барилгын ажил 12 орчим жил үргэлжилсний эцэст 2018 онд дуусаж байжээ.

    Cэтгэгдэл бичих