logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Эрчим хүчний экспортын орлого буурснаар ОХУ-ын төсвийн алдагдал $25 тэрбум давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 09:50
    646

    Зургийг: Alexander Weber/Bloomberg

    ОХУ-ын төсвийн алдагдал 1998 оноос хойших дээд түвшинд хүрлээ

    Газрын тос, байгалийн хийн экспортын орлого буурснаас ОХУ-ын төсвийн алдагдал 1998 оноос хойших дээд түвшинд хүрлээ.

    Нэгдүгээр сард газрын тос, байгалийн хийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 46 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ Украины дайны улмаас төсвийн зардал 59 хувиар өссөн нь алдагдал дээд түвшинд хүрэхэд нөлөөлжээ.

    Ингэснээр ОХУ-ын төсвийн алдагдал 25 тэрбум ам.доллар давсныг тус улсын Сангийн яам даваа гарагт мэдээллээ.

    ОХУ-ын төсвийн орлого буурахад барууны орнуудын тус улсын экспортод тогтоосон хориг голлон нөлөөлж байгаа аж. Тухайлбал: Европын Холбоо далайгаар тээвэрлэх газрын тосны экспортод хориг тавьсан бол “Их-7”-ийн гишүүн орнууд үнийн дээд хязгаар тогтоогоод байна.

    ОХУ-ын Сангийн яам газрын тос үйлдвэрлэгчдээс авах татварын хэмжээг тогтоохдоо "урал" төрлийн газрын тосны үнийн сар тутмын үнэлгээнд үндэслэн тооцоолдог. Мөн тооцоололд Умард Европ руу газрын тос нийлүүлэхэд гарах тээвэр болон даатгалын зардлыг харгалздаг аж.

    Нэгдүгээр сарын байдлаар "урал" төрлийн газрын тос баррель нь 49.48 ам.доллар болж, 2020 оны 12 дугаар сараас хойших доод цэгт хүрээд байна. Үүнтэй харьцуулахад брент төрлийн газрын тосны жишиг үнэ өнгөрсөн сард баррель нь дунджаар 77.82 ам.доллар байсан юм.

    Cэтгэгдэл бичих