logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    АМГТГ: Нийлүүлэлт буурснаар дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 31 15:40
    188

    Зургийг: С.Батсайхан

    Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна

    Хоёр долоо хоног орчмын хугацаанд саатаад байсан ОХУ-ын түлшний нийлүүлэлт эргэн сэргэсэн ч дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) мэдээллээ.

    ОХУ-ын дотоодын зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортоо хориглох шийдвэр гаргасан юм. Харин аравдугаар сарын зургааны өдрөөс эхлэн ОХУ-аас Монгол Улсад Сүхбаатар боомтоор нийлүүлэлтээ сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан хомсдол үүсээд байна.

    Одоогоор Цагааннуур, Боршоо боомтоор авто замаар шатахуун нийлүүлэхгүй байгаа аж. Монгол Улсын хувьд дотоодын шатахууны хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас дээрх хоёр боомт болон Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар хангадаг.

    ОХУ-аас есдүгээр болон аравдугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг аравдугаар сарын дунд үеэс нэмэгдүүлсэн юм. Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомтод зогсож байгаа бөгөөд шуурхай нэвтрүүлэхээр ажиллаж байгааг байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих