logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    ЗГ: Боловсролын зээлийн сангаар дамжуулан нэгдсэн сонгон шалгаруулалт явуулахаар тогтов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 14 15:15
    298

    Зургийг: mongolia.gov.mn

    ЗГХЭГ: Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтийг VIII сар гэхэд бүрэн цахимжуулах чиглэл өглөө

    Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох тогтоолыг Засгийн газраас баталлаа.

    Өмнө нь Төрийн байгууллага болон Төрийн өмчит үйлдвэрийн газрууд боловсон хүчнээ сургах, бэлтгэх үйл ажиллагаа явуулж ирснийг болиулж, Боловсролын зээлийн сангаас нэгдсэн байдлаар сонгон шалгаруулалт явуулахаар тогтсон байна.

    Сонгон шалгаруулалтын журмыг салбарын яам нэг сарын хугацаанд шинэчлэн баталж, системийг олон нийтэд нээлттэй ил тод болгох үүрэг хүлээсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2023 онд Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэгт хамрагдах үйл ажиллагаанд тодотгол хийж, шинэ системээр шалгалтад хамрагдана гэж ЗГХЭГ мэдэгдлээ. Цаашид зээл болон тэтгэлгийн ялгаатай байдлыг тодорхойлно гэж үзэж буйгаа онцолж байна.

    Үүнээс гадан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч зарим төрлийн тусгай зөвшөөрөл олгогдохгүй байх хуулийн зохицуулалт хангалттай хэрэгжихгүй байгаа тул наймдугаар сарын нэгний өдөр гэхэд цахимжуулж, шилэн болгохыг холбогдох яам, агентлагт үүрэг болгов.

    Заасан хугацаанд бүрэн цахимжуулаагүй зөвшөөрлийг албан хүчээр байхгүй болгох алхам хийнэ гэдгээ Засгийн газар  мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих