logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Өсвөр насныхан “TikTok”-ийг өдөрт ашиглах хугацаа 60 минут болж хязгаарлагдлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 11:20
    213

    Зургийг: Basak Gurbuz Derma/Moment RF/Getty Images

    Шинэ журмын дагуу 13-18 насны хэрэглэгчид “TikTok”-ийг өдөрт нэг цагаас дээш хугацаанд ашиглахыг хүсвэл заавал нууц үг оруулах шаардлагатай

    “TikTok” сошиал платформоос 18-аас доош насны хэрэглэгчдийн тус аппликейшнийг ашиглах хугацааг 60 минут болгон хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ нь аппликейшний донтуулдаг шинж чанарыг багасгаж, өсвөр настнуудад үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой санаа зовоосон асуудлуудыг арилгах хүчин чармайлтынх нь нэг хэсэг болж байна. 

    Шинэ журмын дагуу 13-18 насны хэрэглэгчид “TikTok”-ийг өдөрт нэг цагаас дээш хугацаанд ашиглахыг хүсвэл заавал нууц үг оруулах шаардлагатай болохыг тус компани мэдээллээ. Түүнчлэн эцэг, эхчүүд, бусад насанд хүрэгчдийн хувьд шөнийн болон өдрийн цагаар ашиглалтын статистик, аппликейшнийг нээсэн тоог харах мэтээр тус аппликейшнд өсвөр насныхны өнгөрүүлж буй хугацааг хянах боломжтой болох аж.

    unnamed (2).jpg

    Дэлхийн томоохон зах зээлүүдэд хориг арга хэмжээнд өртөх эрсдэлд ороод буй “TikTok” сошиал платформын эзэмшигч “ByteDance”-ийн хувьд хэрэглэгчдэд аюулгүй орон зай бий болгохын тулд бүхнийг хийж байгаагаа зохицуулах байгууллагуудад батлан харуулах нь нэн чухал болоод байна. 

    “TikTok”-ийн хятад хувилбар болох “Douyin” нь дээрхтэй төстэй арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 14-өөс доош насны хэрэглэгчдийн өдөрт ашиглах хугацааг 40 минутаар хязгаарлахын зэрэгцээ 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл ашиглалтыг нь бүрэн хориглож байгаа аж. Харин бусад орнуудад хэрэгжүүлэх дээрх журам нь хэрэглэгч өөрөө хүсвэл хязгаарлалтыг цуцлах, мөн нууц үгээ өөрөө зохиож болох нөхцөлтэй учраас БНХАУ-тай адил үр дүнтэй арга хэмжээ болж чадах эсэх нь тодорхойгүй байна. 

    Хэрэглэгчдийн аппликейшнд зарцуулах хугацаа аль болох их байх нь “TikTok”-ийн амжилтын гол хэмжүүрт тооцогддог. Дэлхий даяар хэрэглэгчид тус аппликейшнийг өдөрт ашиглах хугацаа дунджаар 95 минут байгаа нь сошиал сүлжээний зах зээлд тэргүүлэх үзүүлэлт болохыг “Sensor Tower”-ийн өнгөрсөн оны судалгаанаас харж болохоор байгаа юм. Харин “YouTube” 74 минутаар хоёрдугаарт, “Instagram” 51 минутаар гуравдугаарт бичигдэж байна.

    Cэтгэгдэл бичих