logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Багадаа $2.2 саяын хөрөнгөтэй бол АНУ-д чинээлэгт тооцогдоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 14 13:35
    1271

    Зургийг: AFP/Getty Images

    Mиллениалуудын 57 хувь нь, “Z” үеийнхний 46 хувь нь өөрсдийгөө чинээлэг гэж хариулсан бол “X” үеийнхэн, “Baby Boomer”-үүдийн дунд энэ үзүүлэлт 41 болон 40 хувьтай байсан байна

    АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.2 сая ам.доллар хэрэгтэйг мягмар гарагт "Charles Schwab"-аас нийтэлсэн "Орчин үеийн хөрөнгийн судалгаа 2023"-т онцолжээ.

    Энэхүү судалгаагаар түүврийн аргаар сонгосон америкчуудын төлөөллөөс асуулт асууж, чинээлэг гэж тооцогдоход шаардлагатай нийт хөрөнгийн хэмжээг тооцоолсон байна. Хэдийгээр  эцсийн дүн нэлээд өндөр гарсан ч судалгаанд оролцогчдын 48 хувь нь өөрсдийгөө аль хэдийн чинээлэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Судалгаанд дурдсанаар оролцогчдын хөрөнгийн хэмжээ дунджаар 560 мянган ам.доллар байсан аж.

    Сонирхолтой нь миллениалууд болон “Z” үеийнхэн өөрсдийгөө чинээлэгт тооцох нь хамгийн түгээмэл байсан нь өнөө цагт залуу насны иргэд мөнгөний асуудалд хамгийн их орж байна гэсэн ойлголттой эсрэгцжээ. Тодруулбал: миллениалуудын 57 хувь нь, “Z” үеийнхний 46 хувь нь өөрсдийгөө чинээлэг гэж хариулсан бол “X” үеийнхэн, “Baby Boomer”-үүдийн дунд энэ үзүүлэлт 41 болон 40 хувьтай байсан байна.

    Дээрх эсрэгцэлтэй үр дүнгүүд нь АНУ-д эд хөрөнгө гэж юуг хэлдэг болохыг тодорхойлоход хүндрэл учирч байгааг илтгэжээ. Орон сууцны үнэ, өдөр тутмын хэрэглээний барааны үнэ тогтмол өсөх тусам санхүүгийн хувьд эрсдэлгүй болоход шаардагдах мөнгөний хэмжээ урьд урьдаас улам өндөр болж байна.

    Түүнчлэн хүмүүсийн эд хөрөнгийн талаарх мэдрэмж нь бусдаас ихээхэн хамаардаг аж. Судалгаанд оролцсон иргэдийн бараг тал хувь нь найз нөхдийнхөө амьдралын хэв маягаас дутахгүй амьдрах боломжтой байх нь өөрийгөө чинээлэгт тооцох хүчин зүйлсийн нэг болохыг илэрхийлжээ.

    Мөн оролцогчдын гуравны нэг орчим нь өөрсдийн амьдралын хэв маягийг гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө цахим орчинд хуваалцсан хэв маягтай харьцуулдаг гэж хариулсан бөгөөд миллениалууд, “Z” үеийнхний дунд энэ мэдрэмж бүр ч өндөр байсан аж.

    Cэтгэгдэл бичих