
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр баяжмал дахь зэсийн гарц гурав дахин нэмэгдэхээр байгааг “Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер онцлов.
2010 оноос хойш өсөн нэмэгдсэн дүнгээр дөрвөн тэрбум ам.долларыг татвар хураамж, бусад төлбөрт төлснийг "Оюу Толгой" ХХК мэдэгдлээ.
Харин үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан байна.
Тус компани 2022 оны IV улиралд 32 мянга 343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. 2022 оны нийт дүнгээр 129 мянга 468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн байна. "Оюу Толгой" ХХК 2022 онд 110,000 –150,000 тонн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан аж.
Мөн 2022 оны IV улиралд 34 мянга 222, 2022 онд нийт 183 мянга 787 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө биелүүлсэн байна.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер