logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Жейми Даймон: АНУ-ын Төв банкны бодлогын хүү 7 хувь хүрвэл үүнд хэн ч бэлэн биш байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 26 16:45
    262

    Зургийг: Emily Elconin/Bloomberg

    Инфляцтай тэмцэхэд бодлогын хүүг дахин хэд хэдэн удаа өсгөх шаардлагатай гэж Жейми Даймон үзэж байна

    “АНУ-ын Төв банкны бодлогын хүү долоон хувь хүрвэл үүнд хэн ч бэлэн биш байна” гэж “JPMorgan Chase-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон хэллээ.

    Тэрбээр инфляцтай тэмцэхэд бодлогын хүүг дахин хэд хэдэн удаа өсгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов. Хэдий тийм боловч бодлогын хүүгийн таван хувь байх эсвэл долоон хувьд байх хоёрын зөрүү асар өөр болохыг “Times of India” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дурджээ.

    Холбооны Нөөцийн банк сүүлийн жилд бодлогын хүүгээ 5.25 нэгж хувиар нэмэгдүүлж, 5.5 орчим хувьд хүргээд байгаа юм. Энэ нь сүүлийн 22 жилийн дээд үзүүлэлт болж байна. Хэрвээ АНУ-ын Төв банкны бодлогын хүү долоон хувь болж өсөх тохиолдолд тус улсын бизнесүүд, хэрэглэгчдэд томоохон цохилт болно гэж Жейми Даймон анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих