logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Кристин Лагард: АНУ дефолт зарлана гэж үзэхгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 17 16:20
    152

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    "АНУ дефолт зарлах нь дэлхийн улс орнуудад хүндхэн үр дагавартай"-г Кристин Лагард анхааруулав

    Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард АНУ өрийн дефолт зарлана гэж үзэхгүй байгаагаа мэдээллээ. Хэдий тийм боловч АНУ дефолт зарлах нь дэлхийн улс орнуудад хүндхэн үр дагавартайг тэрбээр “Face the Nation” нэвтрүүлэгт оролцох үедээ анхааруулсан байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай өрийг хязгаарлах талаар хязгаарлалт хийхгүй гэдгээ удаа дараа мэдээлсэн юм.

    АНУ-д  дэлхийн эдийн засагт цочрол үүсгэж болзошгүй дефолтын эрсдэл яригдах үеэр Кристин Лагард ийнхүү байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

    АНУ-ын Сангийн яам өрийн хязгаарыг давахгүйн тулд боломжит бүх арга хэмжээг авч буй ч энэ зун дефолт зарлахаас сэргийлэхийн тулд өрийн таазыг өсгөх шаардлага үүсэхээр байгаа аж.

    2011 онд эдийн засаг уналтад орсноор “Standard & Poor” АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг анх удаа бууруулж байсан юм. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хямралыг дуусгавар болгохоор ирэх 10 жилд төсвийн зарцуулалтыг хоёр их наяд ам.доллароор бууруулахаа амласан байдаг.

    Cэтгэгдэл бичих