logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төмрийн хүдрийн гол тоглогчдод шинэчлэлтэд бэлтгэх шаардлага тулгарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 31 10:00
    357

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    БНХАУ-д гангийн хэрэглээ удахгүй оргилдоо хүрээд буурч эхлэх төлөвтэй ч дэлхий даяар төмрийн хүдрийн эрэлт 2050 онд одоогийнхоос 25 орчим хувиар өснө гэж “Rio Tinto” тооцоолжээ

    Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнийн ойрын төлөвийг томоохон олборлогчид эергээр харж байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын дэд бүтцийн салбарын тэсрэлт дуусгавар болж, мөн дэлхий нийт ногоон ирээдүй рүү чиглэснээр тэдэнд шинэчлэлтэд бэлтгэх шаардлага тулгараад байгаа юм.

    Тэсвэртэй зах зээл

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн улам дордсоор буй хямралаас хамгийн том цохилт авч байх ёстой түүхий эд нь төмрийн хүдэр боловч өдий хүртэл сайн үзүүлэлтээ хадгалсан хэвээр байна. Хэвийн үзүүлэлттэй жилүүдэд төмрийн хүдрийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын орон сууцны салбарт санаа зовоосон үйл явдлууд тасрахгүй байгаа ч энэ оны ихэнх үед төмрийн хүдрийн үнэ гол босго болох 100 ам.доллар/тонноос доош буугаагүй аж.

    Энэхүү тэсвэртэй үнэ нь БНХАУ-ын эдийн засгийн секторуудын алаг цоог үзүүлэлттэй холбоотой гэж шинжээчид дүгнэж буй. “Дэд бүтэц, машин механизм, автомашин, тээврийн салбар дахь өндөр эрэлт үл хөдлөх хөрөнгө, бүтээн байгуулалтын салбарын сул эрэлтийг нөхөж байна” гэж төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг “BHP” мэдээлжээ.

    unnamed (21).jpg

    “JPMorgan” төмрийн хүдрийн зах зээл дунд хугацаандаа тогтворжсон гэж үзэн ирэх оны үнийн төсөөллөө тонн нь 110 ам.доллар буюу өмнөх төсөөллөөсөө 13 хувиар нэмэгдүүлэн тогтоогоод байгаа юм. Харин төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Rio Tinto” мөн адил БНХАУ-ын төлөвийг эергээр харж, түүнчлэн Энэтхэг зэрэг Азийн зарим орны эрчимтэй хотжилтын нөлөөгөөр гангийн эрэлт өснө гэж үзэж байгаа тул төмрийн хүдрийн гарцаа дорвитой нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

    “Rio Tinto”-ийн төлөвлөгөө

    Хэдийгээр дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч орон БНХАУ-д гангийн хэрэглээ удахгүй оргилдоо хүрээд буурч эхлэх төлөвтэй ч дэлхий даяар төмрийн хүдрийн эрэлт 2050 онд одоогийнхоос 25 орчим хувиар өснө гэж “Rio Tinto” тооцоолж байна.

    Тус компанийн төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирал Саймон Троттын мэдээлснээр Баруун Австралийн Пилбара дахь Гудай-Дарригийн шинэ уурхайн олборлолтоо нэмэгдүүлэхэд “Rio Tinto” 70 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

    unnamed (6).jpg

    Зайлсхийх боломжгүй өөрчлөлт

    Төмрийн хүдрийн олборлолт нь Австралийн эдийн засгийг хөл дээр нь босгож, олон тэрбумтан төрүүлж, сүүлийн 20 гаруй жилд дангаараа 1.3 тэрбум австрали долларын орлого авчирсан байна. Өнгөрсөн онд л гэхэд төмрийн хүдрийн экспорт тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг бүрдүүлжээ.

    “Rio Tinto”, “BHP”, “Fortescue Metals” компаниуд Баруун Австралиас далайн тээврээр олон улсад нийлүүлэгдэж буй нийт төмрийн хүдрийн гуравны хоёрыг олборлодог бөгөөд одоогоор тэдний ашгийн маржин эерэг хэвээр байна. Гэтэл шинэ үеийн түүхэнд анх удаа уул уурхайн салбарын хамгийн найдвартай ашиг олдог хэсэгт эрс өөрчлөлтийн сүүдэр ойртож эхэлжээ.

    unnamed (7).jpg

    Эхний бөгөөд нэн яаралтай асуудал бол Австралийн төмрийн хүдрийн экспортын орлогын 85 орчим хувийг бүрдүүлдэг дээр дурдсанчлан БНХАУ болж байна. Тус улсын эдийн засаг өмнөх шигээ гэрлийн хурдаар бүтээн байгуулалт хийхгүй нь тодорхой болсон тул төмрийн хүдрийн импорт нь буурах төлөвтэй гэсэн үг юм.

    Харин Пилбарагийн аваргуудын хувьд илүү хэцүү урт хугацааны сорилт нь ногоон шилжилт байх магадлал өндөр байна. Өнөөдөр үйлдвэрлэгдэж буй нийт гангийн 70 гаруй хувь нь XIV зуунд анх нэвтэрснээсээ хойш бараг өөрчлөгдөөгүй процессоор үйлдвэрлэгддэг аж. Энэ нь эрчим хүчний хэрэглээ маш өндөртэй үйл ажиллагаа болохоос гадна нэг тонн шингэн ган үйлдвэрлэх тутамд хоёр тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч байдгийг "Rio Tinto" мэдээлсэн байна.

    Аж үйлдвэрлэлийн хамгийн их бохирдуулалттай салбаруудын нэг болох энэхүү зах зээлд хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, Засгийн газруудын шахалт нэмэгдсээр байна. Харамсалтай нь томоохон олборлогчдод тулгараад буй хүндрэл нь дээрх үйлдвэрлэлийн арга барилыг орлуулах боломжтой сонголтууд цөөн байгаад оршино.

    Cэтгэгдэл бичих