Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, Канадын “Canaccord Genuity”, “Scotiabank” байгууллагууд “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны зэрэглэлийг “Худалдан авах” байснаас нэг түвшин бууруулж, “Hold” буюу “Дарах” болголоо.
Мөн аль аль нь “Price Target” буюу зорилтот үнийг 43 канад доллар болгож тогтоосон байна. “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцааг мөн адил 43 канад доллароор үнэлж, үлдсэн 49 хувийг худалдан авах санал тавиад байгаа юм.
Саналыг 11 дүгээр сарын нэгний мягмар гарагт болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр байна. Компанийн ТУЗ-ийн хувьд саналыг дэмжиж, олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд саналыг шударга гэж үзсэнийг мэдэгдсээр байна.
Харин гол жижиг хувьцаа эзэмшигч хоёр компани болох “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” нь “Rio Tinto”-ийн саналыг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд байгаа юм.