logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Засгийн газрууд цаг агаараас хамааралтай эрчим хүч ямар ч ашиггүйг ойлгосныхоо дараа цөмийн эрчим хүчинд анхаарна”
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 31 09:40
    173

    Зургийг: George Frey/Getty Images

    2020 оноос хойш ураны спот ханш 125 хувиар өсөөд байна

    Хедж сангууд ураны компаниудын хувьцааны ханш "эрчимтэй" өснө гэж тооцоолж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Үүнд “Terra Capital”, “Segra Capital”, “Argonaut Capital Partners”, “Anaconda Invest” зэрэг сангууд багтаж, “Cameco Corp”, “Energy Fuels”, “UR-Energy”, “Nexgen Energy” компаниудад хөрөнгө оруулжээ.

    Ураны үнийн төсөөллөөс харахад энэ төрлийн хувьцааны ханш 50, 100, бүр түүнээс ч өндөр түвшинд өсөх боломжтой гэж “Terra Capital” онцолсон байна.

    Мөн "Засгийн газрууд цаг агаараас хамааралтай эрчим хүч ямар ашиггүйг ойлгосныхоо дараа цөмийн эрчим хүчинд анхаарна” гэж “Argonaut Capital Partners”-ийн Үүсгэн байгуулагч онцолжээ.

    Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцооллоор "Уур амьсгалын зорилтод хүрэхийн тулд дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2050 он гэхэд 2020 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх шаардлагатай" байгаа аж.

    31-7.JPG

    Үүний дотор Европ, Ази, Африкт атомын цахилгаан станцууд шинээр барих шаардлага багтаж байна. Мөн хуучин станцуудын ашиглалтын насыг уртасгаж байгаагаас гадна БНХАУ-д шинээр олон тооны станц барьж байгаа нь ураны эрэлтэд дэмжлэг болохоор байгаа ажээ.

    2020 оноос хойш ураны спот ханш 125 хувиар өсөөд байна. Харин хувьцааны хувьд “Global X Uranium” биржээр арилжигддаг сан энэ онд 30 хувь дөхөж өслөө.

    Cэтгэгдэл бичих