logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “BHP”, “Codelco”, “Freeport” компаниуд зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 22 15:50
    437

    Зургийг: OZ Minerals

    "BHP” компани Австралийн “OZ Minerals”-ийг худалдан авч, салбартаа тэргүүлэгч болохыг зорьж байна

    Саяхныг хүртэл салбартаа тэргүүлж байсан “Codelco” компанийн гарц Чили улс дахь үйл ажиллагааны удаашралаас үүдэн буураад буй энэ үед “BHP” компани Австралийн “OZ Minerals”-ийг худалдан авч, салбартаа тэргүүлэгч болохыг зорьж байна.

    Мельбурн хотод төвтэй тус компани өнгөрсөн улиралд “Codelco”-оос илүү хэмжээний олборлолт хийсэн аж. Харин “Freeport-McMoRan” 2022 онд Индонез дэх гүний уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэсэг хугацаанд нэгдүгээрт бичигдсэн юм. Хэдий тийм боловч АНУ-д төвтэй тус компани уурхайныхаа талаас илүү хувийг шинээр байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу шилжүүлж өгснөөр гарц нь ч дагаад буурчээ. 

    401225555-1536x764.jpg

    “Codelco” компанийн хувьд төслүүд удааширснаас үүдэлтэй зорилтот хэмжээндээ хүрч чадахгүй байгаа нь хүдрийн чанар муудахад хүргэж байна. Чили улсад төвтэй тус компани саяхан Рубен Алварадог Гүйцэтгэх захирлаараа томилоод байгаа юм. Шинэ удирдагчийн хувьд уул уурхай, агаарын тээвэр, боомтын менежментийн удирдлагын түвшинд арвин туршлагатай нэгэн аж.  Андре Сугарретийг орлох шинэ Гүйцэтгэх захирлыг олохоор маш их судалсны эцэст Рубен Алварадог сонгосон гэж тус компани мэдээлжээ.

    “Codelco” компанийн өмнөх Гүйцэтгэх захирал Андре Сугаррет зургаадугаар сарын дундуур хувийн шалтгаан болон компанийг удирдахад тулгарсан бусад асуудлуудын улмаас ажлаа өгсөн юм. Тус компанийн зэсийн боловсруулалт  25 жилийн хамгийн бага хэмжээнд хүрээд байгаа бөгөөд удирдлагаа сольсноор зэсийн боловсруулалт нэмэгдэх, зээлийн нэг удаагийн төлөлтийн хэмжээг бууруулахыг зорьж байна.

    Cэтгэгдэл бичих