logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ши Жиньпин: Хөгжлийн суурь нь аюулгүй байдал, хөгжлийн урьтал нь тогтвортой байдал
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 13 15:45
    468

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Тайванийн асуудалд гадаад улс оролцохыг шийдэмгий эсэргүүцэхээ Ши Жиньпин амлав

    Долоо хоног үргэлжилсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хаалтаа хийлээ. Энэ удаагийн хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос гадна томоохон албан тушаалтнуудын халаа сэлгээ хийсэн нь онцлог байв.

    CHINA.png

    Аюулгүй байдал бол хөгжлийн суурь, харин тогтвортой байдал бол хөгжлийн урьтал болохыг БНХАУ-ын Ерөнхийлөгч  Ши Жиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг хааж хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр ерөнхийдөө эдийн засгийн бие даасан тогтвортой өсөлтийг хангаж, БНХАУ-ын Коммунист намын манлайллыг бэхжүүлэх амлалт өглөө. Түүнчлэн Тайванийн асуудалд гуравдагч тал оролцохыг шийдэмгий эсэргүүцэж, энхийн арга замаар хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхийг тодотгосон нь анхаарал татаж байна.

    Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүний хувьд халаа сэлгээ харьцангуй цөөхөн хийгдсэн нь тооцоолоогүй шийдвэр болсон юм. Тухайлбал: 26 гишүүний бараг хагас нь хуучин гишүүд хэвээр үлджээ. Тэдний дунд БНХАУ-ын Ардын Төв банкны тэргүүн И Ган, Сангийн сайд Лиу Кун нар багтсан нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Ши Жиньпиний зорилтыг бататгаж байна.

    Үүнээс гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцианы халааг Ши Жиньпиний ойрын холбоотон гэгддэг Ли Цян авлаа.

    Шинээр сонгогдсон Ерөнхий сайд хувийн хэвшлийн бизнесийг чиглэсэн дэмжлэгийг үргэлжлүүлж, энтрепренерүүдийн эрхийг хамгаалан ажиллах болохоо олон нийтэд хандсан анхны мэдэгдэлдээ онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих