
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Азийн чинээлэг иргэдийн БНХАУ дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байгааг “UBS” банкны судалгаа танилцууллаа. Тодруулбал: Ази, Номхон далайд үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн бизнесүүдийн 30 хувь нь ирэх таван жилд БНХАУ-д хөрөнгө оруулалт хийхээр байна.
Энэхүү судалгааг 230 компанид хийснээс 45 нь Азийн орнууд дахь гэр бүлийн бизнес байсан юм. Харин Азид үйл ажиллагаа эрхэлж буй бизнесүүдийн ердөө зургаан хувь нь л БНХАУ-д хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
2021 онд Ази гэр бүлийн бизнесүүдийн БНХАУ дахь хөрөнгө оруулалт 40 хувь байсан бол өнгөрсөн онд 23 хувь болж буурсан байна. Ийнхүү буурснаар Азийн бусад бус нутгуудад хөрөнгө оруулалт 13 нэгж хувиар өсөж, 28 хувьд хүрчээ.
“БНХАУ дахь хөрөнгө оруулалт 10, 20 жилээр өссөн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Харин өнгөрсөн хэдэн жилд л бага зэрэг завсарлага авлаа. Хэдий тийм боловч жилд таван хувиар өсөж буй 18 их наяд ам.доллароор хэмжигдэх эдийн засгийг тоохгүй өнгөрөх аргагүй хэмээн “UBS” банкны Ази, Номхон далайн бүс хариуцсан тэргүүн Томми Люнг онцолж байлаа.