logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Codelco” литийн чиглэлд анхны хэлцлээ хийж, Австралийн компанийг нэгтгэхээр тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 19 13:25
    366

    Зургийг: Ronald Patrick/Bloomberg

    “Codelco” компани Австралийн “Lithium Power International”-ийг худалдан авна

    Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Codelco” компани цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн салбарт байр сууриа нэмэгдүүлэхээр Австралийн “Lithium Power International” компанийг худалдан авахаар тохиролцсон байна.

    Тус компанийг 245 сая ам.доллароор үнэлсэн бөгөөд хэлцлийг эцэслэхэд “Lithium Power International”-ийн хувьцаа эзэмшигчдийн санал хураалт явуулах үлдэж байгаа аж.

    Чилийн Төрийн өмчит “Codelco” компанийн хувьд энэхүү хэлцэл нь литийн чиглэлд хийсэн анхны хэлцэл болж байна. Худалдан авах “Lithium Power International” компани нь Чилийн умард хэсэгт литийн төсөл хэрэгжүүлдэг аж.

    Дээрх мэдээллийн дараа лхагва гарагийн арилжаагаар “Lithium Power International”-ийн хувьцааны ханш 30 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих