logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “ERD” компани “MMC”-той хийсэн стратегийн түншлэлийн тохиролцоонд нэмэлт өөрчлөлтүүд оров
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 19 15:10
    676

    Зургийг: erdene.com

    Гурван үе бүхий стратегийн түншлэлийн эхний хоёр шат амжилттай хэрэгжжээ

    Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Mongolian Mining Corporation”-той хийсэн стратегийн түншлэлийн тохиролцоонд нэмэлт өөрчлөлтүүд орсныг мэдээллээ. Талууд “Баян хөндий” алтны төслийн хөгжүүлэлтийн чиглэлд хамтран ажиллаж байгаа юм.

    Гурван үе бүхий стратегийн түншлэлийн эхний хоёр шат амжилттай хэрэгжсэн болохыг “Erdene Resource Development” компани мэдээллээ. Харин эцсийн буюу гурав дахь шатны хөрөнгө оруулалтад наймдугаар сарын 30-нд бага зэрэг өөрчлөлт орж, анхан шатны ажлуудыг үргэлжлүүлэх зорилгоор 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 15 сая ам.долларыг “Erdene Resource Development” компани урьдчилан татсан байна.

    Улмаар аравдугаар сарын 15-ны өдөр үлдсэн 15 сая ам.долларын санхүүжилтийг авснаар гуравдугаар шатны хөрөнгө оруулалт болох 30 сая ам.долларыг амжилттай бүрэн татжээ. 

    ERD-MMC-GFX.jpg

    Cэтгэгдэл бичих