
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани III улирлын тайлангаа урьдчилсан байдлаар танилцуулсны дараа Хонгконгийн биржид хувьцааны ханш нь сүүлийн есөн сарын дээд хэмжээгээр өслөө.
Тус компанийн III улирлын цэвэр ашиг 11.5 тэрбум юань буюу 1.6 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг мэдэгдсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед 5.7 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллаж байжээ.
Он гарсаар есдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд “BYD”-ийн ашиг 20.5-22.5 тэрбум юань хүрсэн байх боломжтой байгаа аж. Энэ нь 2022 онд 16.6 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллаж байсныг давсан үзүүлэлт болж байгаа юм.
Лхагва гарагийн арилжаагаар “BYD” компанийн хувьцааны ханш 7.5 хувиар өссөн нь нэг өдрийн өсөлтийн хэмжээгээр нэгдүгээр сарын 12-ноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо.