•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
OPEС+ газрын тосны гарцаа дахин бууруулах төлөвтэй байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 29 11:00
178
Лондоны Металлын биржид газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллароос доош болж буурав
Дэлхийн хэмжээнд газрын тосны зах зээл уналттай байгаа энэ үед OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ долоо хоногт болох уулзалтаараа гарцаа үргэлжлүүлэн танах төлөвтэй байна.
Өнгөрсөн сард OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа өдрийн дүнгээр хоёр сая баррелиар бууруулсан юм. Хэдий тийм боловч газрын тосны үнэ Лондоны Металлын биржид баррель нь 80 ам.доллароос доош түвшинд хүрч буураад байгаа аж.
Газрын тосны импортоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжсэнээр эрэлт буурна гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Үүнээс гадна Саудын Арабын Эрчим хүчний сайд "Газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлэх шаардлага тулгарвал OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг интервенц хийхэд бэлэн" гэж мэдэгдээд байгаа юм.
Cэтгэгдэл бичих