logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Швейцар цагны экспорт АНУ-д сүүлийн хоёр жилд анх удаа буурчээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 02 14:00
    415

    Зургийг: Stefan Wermuth/Bloomberg

    2021 онд АНУ БНХАУ-ыг гүйцэж, швейцар цагны тэргүүлэх зах зээл болж байжээ

    АНУ-д хийсэн швейцар цагны экспорт сарын дүнгээр хоёр жилийн хугацаанд анх удаа буурсан нь тансаг зэрэглэлийн бугуйн цагны хамгийн том зах зээлд эрэлт суларч байгаагийн дохио боллоо. Дөрөвдүгээр сард АНУ-ыг чиглэсэн цагны экспорт 4.9 хувиар буурсныг пүрэв гарагт Швейцарын Цаг үйлдвэрлэлийн холбооноос мэдээлсэн байна.

    Цар тахлын үед цагны борлуулалт дээд дүнгээр өсөхөд гол хөдөлгөгч хүч болж байсан зах зээлд энэ нь 2021 оны нэгдүгээр сараас хойших анхны буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд АНУ БНХАУ-ыг гүйцэж, швейцар цагны тэргүүлэх зах зээл болж байв.

    Бүтээгдэхүүнийх нь эрэлт буурч байгааг "Patek Philippe", "Oris", "Zenith" зэрэг цаг үйлдвэрлэгчид "Bloomberg"-т ярилцлага өгөхдөө мэдээлж байсан юм. Хэдий тийм боловч нийтэд нь харвал швейцар цагны экспорт дөрөвдүгээр сард өсөлтөө хадгалж, үнийн дүнгээр 6.8 хувиар, оны эхний дөрвөн сард 10.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Өнгөрсөн онд Шанхай болон бусад томоохон хотуудад цар тахлын улмаас тогтоосон хорио хязгаарлалт суларч, эдийн засаг эргэн нээгдсэний нөлөөгөөр БНХАУ-ыг чиглэсэн швейцар цагны экспорт дөрөвдүгээр сард хоёр дахин өсжээ.

    Мөн Хонгконг дахь борлуулалт 16 хувиар, өөр нэгэн гол зах зээл Их Британид бараг 10 хувиар өссөн байна. Европт өндөр эрэлт хадгалагдаж, БНХАУ-д сэргэлт ирсэн ч энэ нь АНУ дахь удаашралыг нөхөхөд хангалтгүй байгааг “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолж байна.

    "Сүүлийн гурван сарын чиг хандлага хадгалагдана гэж үзвэл цагны зах зээл тавдугаар сард жилийн дүнгээр агших магадлалтай байна" хэмээжээ.

    Cэтгэгдэл бичих