logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Квант" арилжааны “XTX”-ийн цэвэр ашиг эрс өсөж, үүсгэн байгуулагчийнх нь хөрөнгө $11 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 22 14:40
    632

    Зургийг: Rahul Singh/XTX Markets Ltd.

    Хөрөнгийн огцом өсөлт нь Алекс Герког Их Британийн хамгийн өндөр татвар төлөгч болгосны сацуу дэлхий даяар боловсролын шинэ санаачилгуудад хандив өгөхөд дэм үзүүлжээ

    Өмнө нь "Deutsche Bank"-д ажиллаж байсан нэгэн арилжаалагч өөрийн тоон арилжааны (quant) компанийн ачаар дэлхийн тэргүүн баячуудын эрэмбэд шат өгсөж, зах зээлд ч нөлөөгөө тэлсээр байна.

    Алекс Геркогийн хөрөнгийн хэмжээ энэ онд түүний компани болох "XTX Markets" дээд дүн буюу хоёр тэрбум ам.долларын ногдол ашиг тараасны дараа эрс өсөж, 10.8 тэрбум ам.доллар хүрчээ. Лондонд төвтэй “XTX Markets" нь цэвэр ашгаа 50 гаруй хувиар өсгөснөөр өдгөө 43 настай түүний хөрөнгө бараг хоёр дахин нэмэгдэж, тэрбумтнуудын эрэмбэд 182 дугаарт бичигдэх болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.

    Арилжааны алгоритмд ашиглагддаг математикийн томьёогоор нэрлэгдсэн тус компани хэдэн их наяд ам.доллароор тоологдох зах зээлийн "чимээ шуугиан"-д анализ хийдэг статистикийн загварыг ашиглаж арилжааны олон үйл явцыг автоматжуулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. “XTX Markets" нь хувьцаа, түүхий эд, валют, бондын зах зээлд өдөрт бараг 300 тэрбум ам.долларын арилжааг зохион байгуулдаг аж.

    Хөрөнгийн огцом өсөлт нь Алекс Герког Их Британийн хамгийн өндөр татвар төлөгч болгосны сацуу дэлхий даяар боловсролын шинэ санаачилгуудад хандив өгөхөд дэм үзүүлжээ.

    “XTX Markets"-ийн Их Британид үйл ажиллагаа явуулдаг гурван гол нэгжийн нийт цэвэр ашиг 2022 онд 1.1 тэрбум фунт стерлинг хүрч, орлого нь 70 хувиар өсөн 2.5 тэрбум фунт стерлинг болсныг тайландаа дурджээ. Харьцуулбал салбарын өрсөлдөгчдийнх нь нэг "Citadel Securities" ижил хугацаанд 7.5 тэрбум ам.долларын орлогыг цэвэр арилжаанаас олсон нь 2021 оноос 7.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

    Алекс Герко ОХУ-д төрж өссөн, Их Британийн иргэншилтэй нэгэн бөгөөд "Deutsche Bank"-д хувьцааны арилжаагаар карьераа эхлүүлж, хожим валютын арилжаа руу шилжсэн байна. 2009 онд “GSA Capital” хедж санд нэгдэж, валютын арилжааны үйл ажиллагааг нь удирдаж байгаад 2015 онд “XTX Markets" компанийг салган байгуулсан байна.

    Cэтгэгдэл бичих