Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа ч төсвийн алдагдал буурсан нь эерэг дохио болж байна.
2023 оны эхний долоон сарын байдлаар тус улсын төсвийн алдагдал 37 хувиар буурч, 3.3 их наяд юань буюу 449 тэрбум ам.доллар болсныг тус улсын Сангийн яам мэдээллээ. Төсвийн нийт орлого нь зургаан хувиар өссөн бол зарлага нь 4.8 хувиар буурсан дүнтэй байна.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж буй хэдий ч бодлого зохицуулагчид няхуур бодлого баримталж байгааг дээрх үзүүлэлт илтгэж байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын 31 мужид төсвийн нийт алдагдал хамгийн багадаа 2012 оноос хойших дээд түвшинд хүрч, өсжээ. Үүнд Covid-19-ийг Үл тэвчих бодлогын зардал өссөнтэй зэрэгцээд эдийн засгийн эрчимжил сул байсан нь нөлөөлсөн байна.
Харин энэ оны эхний хагаст татварын орлого нь эргэн нэмэгдсэнтэй холбоотойгоор ихэнх мужуудад төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос буурсан дүнтэй байгаа юм.