Зургийг: Patrick T. Fallon/Bloomberg
БНХАУ Covid-19-ийн хатуу хязгаарлалтаа цуцалснаар Хонгконгт Швейцарь бугуйн цагны захиалга эрс нэмэгдэж, улмаар гуравдугаар сард дэлхийн хэмжээнд тансаг зэрэглэлийн бугуйн цагны экспорт өсөхөд түлхэц болжээ.Тодруулбал: Хонгконг руу чиглэсэн бугуйн цагны нийлүүлэлт 62 хувь, экспорт 13.8 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүн нь 2.7 тэрбум ам.доллар болсныг Швейцарын Бугуйн цаг үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ.
Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цагны эрэлт олон улсад Covid-19 цар тахлын үед эрс нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн уналтын үед ч энэхүү салбарын үзүүлэлт буураагүй байна. Түүнчлэн 2022 онд тансаг зэрэглэлийн бугуйн цагны салбарын экспорт түүхэн амжилт тогтоож, үнийн дүнгээр 26.8 тэрбум ам.доллар болсон аж.
Түүнчлэн бугуйн цагны экспорт тоо ширхэг ч мөн өсжээ. Бугуйн цаг үйлдвэрлэгчид өмнөх оны мөн үеэс 300 мянга орчмоор илүү тооны цаг экспортолсон нь 24 хувиар өссөн үзүүлэлт болж байна.