
Зургийг: silverelef.com
“Silver Elephant” компани хувь хөрөнгө оруулагчдаас санхүүжилт босгох явцын хоёр дахь болон сүүлийн транч амжилттай дууссаныг мэдэгдлээ. Нийт 1.1 сая гаруй нэгж эрх гаргаж, 507 мянган ам.доллар босгож байгаа аж. Нэгж эрх тус бүрд нэг энгийн хувьцаа, мөн ирэх гурван жилийн хувьцаанд нэг нэмэлт хувьцааг 0.55 ам.долларын үнээр авах эрх багтаж байна.
2023 оны гуравдугаар сарын 22-нд хаагдсан эхний транчийг оруулан тооцвол тус компани нэгж эрх тус бүрийг 0.45 ам.доллароор үнэлэн 2.6 сая гаруй нэгж эрх гаргаж, 1.2 сая орчим ам.доллар босгожээ. Түүнчлэн хэлцэлд оролцогч талуудад мөн 34 мянга 650 нэгж тусгай эрх гаргаж олгосон байна.
“Silver Elephant” компанийн гол төсөл нь Боливи дахь мөнгөний төсөл аж. Түүнчлэн Монгол Улсад “Улаан овоо” нүүрсний уурхайг охин компани "Mega Thermal Coal"-оор дамжуулан эзэмшдэг.