
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
Cochilco: 2031 оноос литийн хомсдол бий болж үнэ нь эрчимтэй өсөх төлөвтэй байна
Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 02 09:00
189
Зургийг: Reuters
2035 он гэхэд Чили улс жилд 336 мянган тонн лити үйлдвэрлэхийг зорьж байна
2031 оноос цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд болох литийн хомсдол бий болж, үнэ нь эрчимтэй өсөхөөр байна гэж “Cochilco” (Chilean Copper Commission) буюу Чилийн Зэсийн комисс мэдэгдлээ.
“Cochilco”-ийн үзэж байгаагаар 2035 он гэхэд дэлхийн литийн хэрэгцээ жилд 3.8 сая тонн хүрэхээр байна. Энэ нь нийт үйлдвэрлэл болох 2.46 сая тонноос өндөр дүн болж байгаа юм.
Лити үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чили улс 2035 он гэхэд жилд 336 мянган тонн лити үйлдвэрлэхийг зорьж байгаа нь 2021 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болохоор байна.
Мөн “Cochilco” зэсийн зах зээлд үнэ тооцоолох аргатай адил литийн үнийн төлөвийг тооцоолох загвар боловсруулахаар зорьж буйгаа онцолжээ.
Cэтгэгдэл бичих