Зургийг: Nathan Laine/Bloomberg
Улс орнуудад инфляцын дарамт нэмэгдэж, макро эдийн засгийн орчин тодорхойгүй байгаа ч 2022 оны IV улирлын байдлаар тансаг зах зээлийн органик өсөлт өнгөрсөн оныхоос долоон хувиар өссөнийг “JPMorgan”-ийн шинэ судалгаа харууллаа.
Европ болон АНУ-д тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалт буурсан бол БНХАУ-д сүүлийн дөрвөн жилд 17 хувиар өссөн байна. Тухайлбал: тус улсад алт болон гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 48 хувиар, гоо сайхны бүтээгдэхүүнийн борлуулалт 34 хувиар, хувцасны борлуулалт 13 хувиар, харин автомашины борлуулалт таван хувиар өссөн байна.
Харин 2021 оны байдлаар БНХАУ-ын нийт борлуулалтын 30 хувийг тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний компаниудын борлуулалт бүрдүүлж байжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын аялал жуулчлалын салбар эрчимжиж, олон улс руу чиглэсэн нислэгийн тоо нэмэгдээд байгаа аж. Тухайлбал: Итали руу чиглэсэн нислэг 65.4 хувиар, БНСУ руу чиглэсэн нислэг 34.9 хувиар өссөн байна.