logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “L&F” компани “Tesla”-д түүхий эд нийлүүлэх $2.9 тэрбумын гэрээ хийснээр хувьцааны ханш нь өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 01 17:00
    192

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “L&F” компани “Tesla”-д цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой катодын материалыг нийлүүлнэ

    Цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэгч БНСУ-ын “L&F” компани “Tesla” болон харьяа компаниудаас нь 2.9 тэрбум ам.долларын захиалга авснаар хувьцааны ханш нь мягмар гарагт 19 хувиар өсжээ. 

    Тус компани “Tesla”-д цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой катодын материалыг нийлүүлэх аж.

    Хамтын ажиллагааны гэрээ нь ирэх оны нэгдүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд дээрх түүхий эдийг АНУ болон бусад бүс нутгуудад нийлүүлэх юм байна. 

    “L&F” компани мөн цэнэг хураагуур үйлдвэрлэгч “LG Energy Solution”-д түүхий эд нийлүүлдэг. Тус компанийн хувьцааны ханш энэ онд 56 хувиар өсөөд байгаа аж.

    Цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж, лити, никель, кобальт зэрэг цэнэг хураагуур үйлдвэрлэхэд чухал шаардлагатай түүхий эдийн эрэлт нэмэгдсэн чухал цаг үед энэхүү гэрээ хийгдсэнээрээ онцлог болж байна.  

    Ийнхүү олон улсын автомашин үйлдвэрлэгч компаниудын түүхий эдийн найдвартай ханган нийлүүлэгчтэй болох өрсөлдөөн ширүүсэж байна.

    Мөн энэхүү зах зээлд БНХАУ-ын компаниудын давамгай байдлыг бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн Жо Байдены баталсан Инфляцыг бууруулах тухай хууль ч нөлөөлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих