logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Meta” компани хиймэл оюун ухаант чатботын өрсөлдөөнд нэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 01 16:55
    494

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Meta” хиймэл оюун ухаантай чатбот хөгжүүлэхэд ашиглах “LlaMa” хэлний модель болон бусад бүтээгдэхүүнээ танилцуулаад байна

    “Meta” компани хиймэл оюунд суурилсан хэрэглүүрүүд хөгжүүлэх төлөвлөгөөгөө зарласнаар энэ төрлийн чатботын өрсөлдөөн улам ширүүсэх нь тодорхой боллоо. 

    Тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг тус ажлыг гүйцэтгэх шинэ хэлтэс байгуулснаа зарлаж, урьдаар их хэмжээний судалгааны ажил хийх хэрэгтэй байгааг даваа гарагт өөрийн “Instagram” хуудастаа онцолсон байна. 

    Одоогоор “Meta” хиймэл оюуныг “WhatsApp”, “Messenger” аппликейшний чат болон, “Instagram”-ийн зураг дүрсийн филтер дээр туршиж байна. 

    “Meta” компани шинэ  хэлтсээ дотроосоо бүрдүүлсэн бөгөөд машин сургалт, хиймэл оюуныг хариуцсан Гүйцэтгэх захирал Ахмад Аль-Дале хэлтсийг удирдах аж. 

    Мөн өнгөрсөн долоо хоногт “Meta” компани хиймэл оюун ухаантай чатбот хөгжүүлэхэд ашиглах “LlaMa” хэмээх томоохон хэлний модель болон бусад бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

    Тус компани тэрхүү технологио хиймэл оюуны судлаачдад хэрэглэхэд нээлттэй байлгахаар төлөвлөж байна. Мөн хэрэглэгчдэд систем хэрхэн ажилладаг болохыг ил тод харуулж, хувьдаа ашиглах, холбогдох төслүүд дээр ажиллах зэрэг боломж олгох ажээ.

    Cэтгэгдэл бичих