
Зургийг: Noriko Hayashi/Bloomberg
“Toyota Motor” компанийн олон улсын борлуулалт есдүгээр сараар эцэслэсэн тайлант хугацаанд 8.3 хувиар өсөж, 5.5 сая (5,596,183) нэгж болж, дээд түвшинд хүрсэн байна.
Санхүүгийн жилийн эхний хагаст тус компанийн автомашины үйлдвэрлэл дэлхий дахинд 10 хувиар өсөж, 5.7 сая (5,738,126 ) нэгж хүрсэн нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болсныг “Toyota Motor” тайлагналаа. Үүнд тус компанийн охин компаниуд болох “Daihatsu Motors”, “Hino Motors” компаниудын үйлдвэрлэлийн хэмжээ мөн багтжээ.
“Toyota” болон “Lexus” брэндийн автомашины борлуулалт Африкт хамгийн өндөр дүнгээр буюу 22 хувиар өссөн байна. Харин Ойрх Дорнодод 17 хувиар, Хойд Америкт 9.4 хувиар өсөж удаалжээ. Харин Японоос бусад Азийн зарим улс болох Тайланд, Индонезид эдийн засгийн хямралаас үүдэн борлуулалт илүү сул байсан аж.