logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    MMCG: Монголын стартапын эко системийн үнэлгээ багаар тооцоход ₮424 тэрбум байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 01 15:40
    581

    Зургийг: Х.Мөнхтулга

    Стартапууд эдийн засагт 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1318 ажлын байр бий болгожээ

    Монгол Улсын стартапын эко системийн нийт үнэлгээ хамгийн багадаа 424 тэрбум төгрөг гэж “JICA” болон “MMCG”-ийн хийсэн судалгаанд дурдсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 96 тэрбум төгрөг байсан бөгөөд судалгаанд хамрагдсан стартапууд эдийн засагт 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1318 ажлын байр бий болгосон гэж тооцоолсон байна.

    Мөн стартапуудад хүний нөөц, борлуулалт хийх, хэрэглэгчээ олох, хөрөнгө босгох, олон улсын зах зээлд гарах болоод баг бүрдүүлэх зэрэг сорилтууд байгааг тодорхойлжээ.

    1-12.JPG

    Монгол Улсад анхдагч болон явцын санхүүжилтийг үүсгэн байгуулагч хувийн хадгаламжаас гаргадаг бөгөөд санхүүжилтийн хүртээмж хүндрэлтэй асуудал хэвээр байгааг судалгаанд тодотгосон байна.

    Түүнчлэн анхдагч санхүүжилтийн үед гадаадын “angel" хөрөнгө оруулагчид байдаг бол явцын санхүүжилтийн үед дотоодоос түлхүү эх үүсвэр авдаг байна.

    Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалтын талаарх “Investus Summit 2023” арга хэмжээний үеэр урт хугацаанд санхүүжилт татахын тулд хэд хэдэн мэдлэг эзэмшсэн байх шаардлагатайг стартап бизнес эрхлэгчид онцолж байлаа.

    “Gund Investment”-ийн Үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан

    “Сократус Студио” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог

    Cэтгэгдэл бичих