logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын дийлэнх нь ОХУ-ын дайныг буруушаав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 17 10:25
    561
    "Дайныг зогсоохоос нааш дэлхийн эдийн засаг дахин сэргэх боломжгүй" гэж Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо онцоллоо

    “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын олонх нь Украины дайнд ОХУ-ыг буруутгаж байгаагаа лхагва гарагийн чуулганы дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тусгасан байна. Хэдий тийм боловч мэдэгдлийн эцсийн хувилбарт "ОХУ-ын Украинд хийж буй дайн" гэхийн оронд "Украин дахь дайн" гэсэн хэллэг ашиглажээ. 

    Индонез улс дайныг зогсоохыг уриаллаа

    63773348_605.jpg

    "Их 20"-ийн уулзалтыг зохион байгуулагч Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо хуралдааныг нээж үг хэлэхдээ “Дайныг зогсоохоос нааш дэлхийн эдийн засаг дахин сэргэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ ОХУ-ыг нэр зааж дурдаагүй юм. 

    Ши Жиньпин Жастин Трюдог ганцаарчилсан уулзалтын мэдээллийг олонд ил болгосон хэмээн буруутгав

    17-8.jpg

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотай мягмар гарагт чуулганаас гадуур ганцаарчилсан уулзалт хийжээ. Уулзалтын дараа Канадын “National Post” сонинд тэдний ярилцсан сэдвийн талаар мэдээлэл гарч эхэлсэн байна. Энэ асуудлаар Ши Жиньпин лхагва гарагт “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзах үедээ Жастин Трюдотай ярилсан аж.

    Бичлэгт үзүүлснээр Ши Жиньпин өөрийн орчуулагчаар дамжуулан "Бидний ярилцсан бүх зүйл сонинд хэвлэгдсэн байна. Албаны яриа хэлэлцээрийн үед ийм үйлдэл хийх нь зохимжгүй. Хэрэв шударга байхыг хүсэж байгаа бол харилцан нэг нэгнээ хүндэтгэх хэрэгтэй. Эс бөгөөд цаашид юу болохыг би сайн мэдэхгүй байна" гэж Канадын Ерөнхий сайдад хэлжээ.

    Cэтгэгдэл бичих