logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “X” компани сарын $16 хүртэлх төлбөртэй гишүүнчлэлийн шинэ шатлал санал болгож эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 30 16:50
    182

    Зургийг: Harun Ozalp/Anadolu Agency via Getty Images

    Веб хэрэглэгчид сард найман ам.долларын төлбөр төлж “Premium” багцыг ашиглах боломжтой

    “X” компани баасан гарагаас эхлэн хэрэглэгчдэд төлбөрийн шинэ шатлал санал болгож эхлээд байна. Сарын гурван ам.долларын төлбөртэй үндсэн багцын хэрэглэгчид нийтлэлээ засварлах, илүү урт видео байршуулах боломжтой болно гэж тус компани мэдээллээ.

    Харин веб хэрэглэгчид сард найман ам.долларын төлбөр төлж “Premium” багцыг ашиглах боломжтой болох аж. 16 ам.долларын төлбөртэй “Premium+” багцын хэрэглэгчид цэнхэр тэмдэглэгээ, зар сурталчилгааны орлогоо хуваах, цөөн тооны эсвэл огт зар сурталчилгаа үзэхгүй байх зэрэг давуу талтай болж байгааг онцолжээ. 

    Мөн “X” компани видео болон ажилд авах чиглэлд шинэ бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тул “YouTube”, “Linkedin”-ийг ирээдүйн өрсөлдөгчид гэж харж байна гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих