logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Румын, Болгар, Хорват улс Шенгений бүсэд нэгдэхэд бэлэн гэж Европын Холбоо үзжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 17 11:54
    219
    XII/08-нд Европын Холбооны улсуудын Хууль зүйн сайд нарын дунд санал хураалт явагдсанаар эцсийн шийдвэр гарна

    Болгар, Хорват, Румын улс Европын Холбооны визгүй зорчих бүс буюу Шенгений бүсэд орох шалгуурыг бүрэн хангасан гэж үзэж байгаа тул цаашид хугацаа алдалгүйгээр энэхүү гурван улсын нэгдэх хүсэлтийг зөвшөөрөхийг Европын Комиссоос бусад гишүүн орнуудад уриалжээ.

    Цар тахлын үед болон Украины дайны нөлөөтэй тулгарсан цаг үед эдгээр улс нь Шенгений бүсийн тогтвортой үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан тул бүрэн эрхт гишүүн болгохыг зөвшөөрөх хэрэгтэйг Европын Комисс лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

    12 дугаар сарын найманд Европын Холбооны орнуудын Хууль зүйн сайд нарын дунд санал хураалт явагдсанаар энэ талаар эцсийн шийдвэр гарах товтой байна.

    Дотооддоо хилийн хяналт шалгалтгүй дэлхийн хамгийн том бүс болох Шенгений бүсийн цар хүрээ томорсноор Европ тив илүү аюулгүй, илүү хөгжингүй, илүү сэтгэл татам болохыг Европын Комисс мөн онцолжээ.

    Европын Холбоо арваад жилийн өмнө Лихтенштейн улсыг тус бүсэд нэгтгэснээс хойш дахиж шинэ орон нэмж оруулаагүй байсан юм. Харин энэ сарын эхээр Хорват улсыг нэгтгэхийг Европын Парламент дэмжсэнээр Шенгений бүс өргөжих нь тодорхой болоод байсан.

    Румын, Болгар улсын хувьд Шенгений бүсэд нэгдэх техникийн шалгууруудыг хангаад удаж байгаа ч Европын Холбооны зарим гишүүн орнууд тус хоёр улсын авлигатай тэмцэх, хуулийг чанд сахиулах чадварт нь эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Дээрх хоёр улс 2007 онд Европын Холбоонд нэгдсэн хэдий ч үүнээс дөрвөн жилийн дараа авлигын асуудлаас болж Шенгений бүсийн гишүүн болоход хангалттай санал авч чадаагүй юм.

    Cэтгэгдэл бичих