logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 14 09:55
    314

    Зургийг: С.Батсайхан

    Зээлийн өрийн үлдэгдэл VIII сард өмнөх сараас 1.8 хувиар өсөж, 25.8 их наяд төгрөг болов

    Наймдугаар сарын эцсийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 1.8 хувиар өсөж, 25.8 их наяд төгрөг хүрлээ. 2023 оны эхээр зээлийн өсөлт саарч байсан бол наймдугаар сард эргэн дээшилж, 13.4 хувь хүрчээ. 

    14-1.JPG

    Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлснээр зээлийн чанаргүйдэл аажмаар сайжирч, нийт дүнд эзлэх хувь буурч байгаа юм.

    Наймдугаар сарын байдлаар хэвийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас хоёр хувиар нэмэгдсэн бол анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2.4 хувиар өсжээ. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.2 хувиар, 2022 оны мөн үеэс 11.7 хувиар буурсан байна.

    Харин Монголын Банкны холбоо "Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэж байгаа"-г онцолж байв. Мөн иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан нь нийт банкны салбарын зээлийн өсөлт хэвийн үргэлжлэхэд нөлөөлж буй аж.

    14-2.JPG

    2023 онд хүнсний хувьсгал болон бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж буй ч хөнгөлөлттэй хүүтэй зээлийг банкнууд өөрийн шалгуураар олгож байна. Бусад салбарын хувьд уул уурхай, худалдааны салбарын зээл олголт өмнөх жилүүдээс буурч, үйлчилгээ, барилгын салбарынх өсжээ.

    Наймдугаар сарын эцсийн статистик мэдээллээр мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Цаашид төсвийн тодотголын хүрээнд мөнгөний нийлүүлэлт өсөх эрсдэл хадгалагдаж байгааг эдийн засагчид онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих